A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ БАЯНДУН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 02

Наранбулаг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо, толгойд 2025 онд ногдуулах албан татварын хувь хэмжээг адуу-2000, үхэр 500, ямаа-1000, хонь 500, тэмээнд- 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Г.БОЛДХҮҮ