A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 85

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Цэргийн албаны тухай хуулийн 7.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.""Оюутан-цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод үүрэг болгосугай.

3."Оюутан-цэрэг" сургалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ