A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 96

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2024/0339 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм батлах тухай" Засгийн газрын 2020 оны 234 дүгээр тогтоолын нэр, 1, 2, 4 дэх заалт, мөн тогтоолын хавсралтын нэр, тогтоолын хавсралтын 1.1, 1.2 дахь дэд заалтын "Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт" гэснийг "Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" гэж, 9.1 дэх дэд заалтын "Засгийн газрын гишүүний ахалсан орон тооны бус зөвлөл" гэснийг "төрийн захиргааны төв байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Мөн тогтоолын хавсралтын 2.2 дахь заалтыг "Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, товчилсон нэр нь "ТБХХҮТЦ" ТӨХХК (англиар "Industrial and Technological Complex for Food and Light Industries of the Central Region" State-owned enterprise, товчилсон нэр нь "ITCFLICR" SOE) гэж өөрчлөн найруулсугай.

3.Энэ тогтоол баталсантай холбогдуулан компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР