A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ ЧОЙБАЛСАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 28

Хулстай

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо, толгойд ногдуулах албан татварын хувь хэмжээг адуу-1000, үхэр-500, хонь-500, ямаа-1000, тэмээ-0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор 200 хүртэлх толгой мал /адуу 20 толгой, үхэр 20 толгой, хонь 80 толгой, ямаа 80 толгой/-ын тоо толгойн албан татварыг "0" байхаар тогтоосугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчилж ажиллахыг сумын Засаг дарга (П.Амгаланбаатар)-т үүрэг болгосугай.

4.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (О.Энхтөр)-д даалгасугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГАГ.ПҮРЭВСҮРЭН