A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 95

Улаанбаатар хот

"МОНГОЛРОСЦВЕТМЕТ" ТӨҮГ-ЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 12.4, 12.6, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1, 9.1.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг "Эрдэнэс критикал минералс" төрийн өмчит үйлдвэрийн газар гэж өөрчилж, "Эрдэнэс критикал минералс" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2026 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2.“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, боловсруулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ш.Мөнхцэрэн), Гүйцэтгэх захирал (С.Наранцогт) нарт тус тус үүрэг болгосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2026 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

3.“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн баталсантай холбогдуулан бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоож, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ш.Мөнхцэрэн), Гүйцэтгэх захирал (С.Наранцогт)-д, батлагдсан дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын захирал (Д.Тогтохсүрэн)-д даалгасугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2026 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Монголросцветмет" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулах тухай" Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар тогтоол, "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 428 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ