- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2023 оны 278 дугаар тогтоол)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 108
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 1, Төсвийн тухай хуулийн 10.1.13-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 278 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам"-ын 2.2.15 дахь заалтын "хуулиар батлагдсан хэрэгжих хугацаа, зориулалт, төсөвт өртөг, тухайн онд санхүүжих дүнд нийцүүлэн" гэсний дараа "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран" гэж нэмсүгэй.
2.Мөн журмын 3.1.3.1 дэх дэд заалтын "жил бүрийн 07 дугаар сарын 01-ээс 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд" гэснийг "жил бүрийн 05 дугаар сарын 01-ээс 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд" гэж, 3.1.3.2 дахь дэд заалтын "жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор" гэснийг "жил бүрийн 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор" гэж, 4.8.13 дахь заалтын "тухайн онд батлагдсан нийт санхүүжилтийн 30 хувиас ихгүй байна" гэснийг "барилга, байгууламжийн төслийн хувьд гэрээний үнийн дүнгийн 30 хувь хүртэл байх бөгөөд тухайн онд батлагдсан нийт санхүүжилтийн дүнгээс ихгүй байна" гэж, 4.8.14 дэх заалтын "олгосон төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо урьдчилгаа төлбөрийн баталгааг гүйцэтгэлээр бүрэн чөлөөлсний дараа" гэснийг "төсөл, арга хэмжээний санхүүжилтийг олгосон бол тухайн төсвийн жилд багтаан урьдчилгаа төлбөрийн баталгааг чөлөөлөх бөгөөд баталгааг чөлөөлсний дараа гүйцэтгэлийн санхүүжилтийг" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх