A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 117

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 17.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотноо 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан "Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН