A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А/113

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газар (Г.Энхмөнх), Салбарын хяналтын газар (Б.Мөнхтогтох)-т тус тус үүрэг болгосугай.

САЙД С.ОДОНТУЯА