A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 122

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1957 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн "БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондох Худалдааны гэрээ"-ний 10 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар нээн ажиллуулах тухай" Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 338 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн "Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны харьяанд тус улсын Владивосток хотод," гэснийг "Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны харьяанд Москва хотод," гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ