- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 285 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 258
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 57.2.3, Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Дотоодын цэргийн цолны цалингийн хувь хэмжээ тогтоох, нэмэгдэл олгох журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Дотоодын цэргийн алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ын 2 дахь заалтын хүснэгтийн 1 дэх дэд заалтын "Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох нэгж" баганад "анги, салбар" гэсний дараа ", Дотоодын цэргийн штаб" гэж нэмсүгэй.
2.Мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан журмын 2 дахь заалтын хүснэгтийн 2 дахь дэд заалтын "Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох нэгж" баганын "Дотоодын цэргийн штаб," гэснийг хассугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Дотоодын цэргийн командлагч (Т.Сүхболд) нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх