- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ (Боомтын хөгжлийн корпорац)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 71
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын хилийн боомтыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах "Боомтын хөгжлийн корпорац" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
2."Боомтын хөгжлийн корпорац" ТӨХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Сангийн сайд, Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн даргыг тогтоосугай.
(Энэ зүйлд Засгийн газрын 2025 оны 75 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.Компанийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд шаардагдах зардлыг 2025 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн дарга Б.Жавхланд даалгасугай.
(Энэ зүйлд Засгийн газрын 2025 оны 75 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.ТУЛГА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх