A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 232

Улаанбаатар хот

ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:             

1."Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Стандарт, хэмжил зүйн газар (С.Батбаатар)-т үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН