- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ (үйлдвэрлэл, технологийн парк)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 139
Улаанбаатар хот
ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ
Газрын тухай хуулийн 16.1.16, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын 2024-2028оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан нүүрс-химийн цогцолборыг ашиглалтад оруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 636.24 га газрыг үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг зохих журмын дагуу Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх