A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 18

Улаанбаатар хот

"ХАЙЛААСТ ГОЛОМТ" ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Зохицуулах хорооны хурлаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймгийн "Хайлааст голомт" ОНӨААТҮГ-ын айл өрх, аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр хавсралтаар, суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Хайлааст голомт" ОНӨААТҮГ /Б.Хүрэл-Очир/-т үүрэг болгосугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Хайлааст голомт" ОНӨААТҮГ /Б.Хүрэл-Очир/-т даалгасугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮНД.АНХБАТ

Ц.БАТЗАЯА

Т.УЛАМБАЯР