A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 28

Улаанбаатар хот

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН "ХАНДИЗЕЛЬ" ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Зохицуулах хорооны хурлаас ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Хандизель" ОНӨААТҮГ-ын хариуцдаг айл өрх, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Хандизель" ОНӨААТҮГ /Б.Гүррагчаа/-т үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах хорооны 2016 оны 96 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр ус зөөврийн болон 2 дугаар хавсралтаас бусад тарифыг энэхүү тогтоолын 2-т заасан хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН Д.АНХБАТ

Ц.БАТЗАЯА

Т.УЛАМБАЯР