A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар А/93

Улаанбаатар хот

ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 22.11 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд ой, амьтан, ус зэрэг байгалийн баялаг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнд хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох газрын дарга нарт, татварын албатай тухай бүр мэдээлэл харилцан солилцож, тавигдах шаардлагыг аж ахуйн нэгж, иргэдэд сурталчлан таниулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ногоон технологи, инновацын хэлтэс (А.Чинбат)-т даалгасугай.

3.Албан татварын хөнгөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгж нь шаардлага, стандартыг хангаагүй нь тогтоогдсон тохиолдолд энэ талаар тухай бүр татварын албанд мэдэгдэх болон хөнгөлөлтөд хамрагдсан бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааны статистик мэдээллийг нэгтгэн хагас жил тутам тайлагнаж ажиллахыг Ногоон технологи, инновацын хэлтэс (А.Чинбат)-т, тушаалын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж ажиллахыг Хяналт, үнэлгээ, аудитын газар (Б.Буяннэмэх)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/883 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ОДОНТУЯА