- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ (цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 141
Улаанбаатар хот
МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Цэргийн албаны тухай хуулийн 31.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Цэргийн дүйцүүлэх албыг 2025 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 15,937,600 (арван таван сая есөн зуун гучин долоон мянга зургаан зуун) төгрөгөөр тогтоосугай.
2.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төвлөрүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх