- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1996 оны 12 сарын 05 -ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 298
Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай" Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор зөвшөөрөгдсөн бүдүүвчид Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар заасан "Хорих байгууллагуудыг удирдах газар"-ыг "Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар" болгон өөрчлөн зохион байгуулсугай.
2.Агентлагийн тухай хууль батлагдах хүртэл Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын түр дүрэм, орон тоо, төсөв, цалингийн санг Сангийн яамтай тохиролцсоны үндсэн дээр баталж мөрдүүлэхийг Хууль зүйн сайд Ж.Амарсанаад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА
Текст томруулах
A
A
A
