A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1996 оны 12 сарын 05 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 297

"Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай" Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын дор дурдсан хэрэгжүүлэгч агентлаг байгуулсугай:

а/Үндэсний архивын газар;

б/Оюуны өмчийн газар;

в/Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв.

2.Агентлагийн тухай хууль батлагдах хүртэл дээрх байгууллагуудын түр дүрэм, орон тоо, төсөв, цалингийн санг Сангийн яамтай тохиролцсоны үндсэн дээр баталж мөрдүүлэхийг Хууль зүйн сайд Ж.Амарсанаад даалгасугай.