- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1996 оны 10 сарын 22 -ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 257
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай" Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын дор дурдсан тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулсугай:
1/Тохируулагч агентлаг:
-Эм, биобэлдмэл, эмчилгээний чанарын хяналтын алба;
-Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын алба;
2/Хэрэгжүүлэгч агентлаг:
2. Энэ тогтоолын 1-д заасан агентлагуудын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийнй талаар санал боловсруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.ЗОРИГТ даалгасугай.
Текст томруулах
A
A
A
