A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЖИЛЛАХ ХҮЧИЙГ ГАДААД ОРНУУДААС АВАХ, ГАДААД ОРНУУДАД ГАРГАХ АСУУДЛЫГ ЖУРАМЛАХ ТУХАЙ

1992 оны 01 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 14

БНМАУ-ын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Ажиллах хүчийг гадаад орнуудаас авах, гадаад орнуудад гаргах талаар тэдгээр орны холбогдох байгууллагуудтай гэрээ хэлэлцээр байгуулах асуудлаар Хөдөлмөрийн яам, Худалдаа, үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яамтай албан ёсоор тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэж байхыг аж ахуйн нэгж, байгууллагад даалгасугай.

2.Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас оруулах журмыг Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газартай хамтран баталж мөрдүүлэхийг Хөдөлмөрийн яаманд даалгасугай.

БНМАУ-ын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН

БНМАУ-ын Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Д.МОЛОМЖАМЦ

/Засгийн газрын 2001 оны 137 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/