- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
2002 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 65
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Япон Улсын Айичи мужийн Сето, Накагүте, Тоёота хотуудад 2005 онд зохиогдох "ЭКСПО-2005" дэлхийн үзэсгэлэнд Монгол Улсыг оролцуулах бэлтгэл хангах Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:
Ажлын хэсгийн ахлагч -Үйлдвэр, худалдааны сайд
Гишүүд: -Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга;
2. Үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлын төлөвлөгөөг гаргаж биелэлтийн явцыг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг Ажлын хэсэгт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
