- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АВТО ЗАМЫН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АВТО ЗАМЫН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
1998 оны 8 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 150
Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:
1.Авто замын улсын хяналтын дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Авто замын улсын хяналтын дүрмийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг холбогдох газрууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай..
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын хяналтын дүрмүүд батлах тухай" Засгийн газрын 1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 211 дүгээр тогтоолоор баталсан "Барилга, техникийн улсын хяналтын дүрэм"-д "зам, гүүр" гэж заасныг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A
