A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 43

Улаанбаатар хот

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт, 9.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хавсралтаар баталсугай.

2.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс дагаж мөрдсүгэй.

3.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг баталсантай уялдуулан холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Тусгай зөвшөөрлийн газар (Х.Номинбилэг)-т үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.

ДАРГА              Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ         П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ       Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ       Ц.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧ       Д.ЦОГОО