A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар А/85, А/55, А/49

Улаанбаатар хот

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ ДЭМЖИХ ТӨВИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.25 дахь заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэмжих төвийн дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан дүрмийн хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (З.Бауыржан), Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир), аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт, дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий төвийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсролын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Н.Нарангэрэл), Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (С.Төгсдэлгэр), Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Ц.Мөнхзул)-т тус тус үүрэг болгосугай.

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН