A

A

A

Бүлэг: 1979

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ

2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А/46

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ РАДИО ДАВТАМЖИЙН ХУВААРИЛАЛТЫН ХҮСНЭГТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд сонгон шалгаруулалтын журмаар олгохоор заасан радио давтамж, радио давтамжийн зурваст энэхүү баримт бичиг батлагдахаас өмнө олгосон радио давтамж, радио давтамжийн зурвасын зөвшөөрлийн хугацааг сунгах эрх хүчин төгөлдөр үйлчлэх ба уг зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтын журмыг хэрэгжүүлсүгэй.

3.Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг баримтлан радио давтамжийн зурвасын хуваарилалтыг шинэчлэн тогтоохыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/-д зөвлөсүгэй.

4.Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Д.Баясгалан/-д үүрэг болгосугай.

5.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн "Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт батлах тухай" A/42 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.БААТАРХҮҮ