- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар А/30
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5, 16.1.14 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Нэхэмжлэлийг хянах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Нэхэмжлэлийг хянах журмаар хүлээсэн үүргээ харилцан уялдаатай хэрэгжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын холбогдох газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.
3.Тушаалыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлэн албажуулахыг Тамгын газар (М.Нармандах), Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газар (Г.Ариунсайхан), тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Б.Оюунцэцэг)-т даалгасугай.
4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А/139 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх