A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН АСГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 38

Жавхлан

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагынтухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, Малын тоо толгойн албан татварын тухай хулийн 6 дугаар зүйлийн 6.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоосон тогтоолыг олон нийтэд сурталчлан таниулж, батлагдсан хувь хэмжээний дагуу төсөвт төвлөрүүлэх, тайлагнах ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга (Ц.Ганхуяг), татварын улсын байцаагч (М.Батсайхан) нарт үүрэг болгосугай.

3.Уг тогтоол батлагдсантай холбогдуулан "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" 2024 оны 02 сарын 27-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Жаргалсайхан)-д үүрэг болгосугай.

ДАРГА Л.БАЯРЖАВХЛАН