- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЭЛД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 4/28
Даланзадгад сум
АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЭЛД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалт, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймагт бүртгэлтэй автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, хүнд даацын тээврийн хэрэгсэл "Хүнд даацын автотээврийн хэрэгсэл техникийн ерөнхий шаардлага MNS 6278:2011 стандарт"-ийн дагуу албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Б.Батдорж)-д даалгасугай.
3. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулсан албан татварын хувь хэмжээг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Н.Энхбат)-д үүрэг болгосугай.
4. Энэхүү тогтоол батлагдсантай холбоотойгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7/4 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэхүү тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.
ХУРЛЫН ДАРГА О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ
Текст томруулах
A
A
A
