- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 4/29
Даланзадгад сум
Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа агаар бохирдуулагчаар төлүүлэх агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Б.Батдорж)-д даалгасугай.
3. Агаар бохирдуулагчид ногдуулсан агаарын бохирдлын хувь хэмжээг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Н.Энхбат)-д үүрэг болгосугай.
4. Энэхүү тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ХУРЛЫН ДАРГА О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх