- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 4/30
Даланзадгад сум
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Б.Батдорж)-д даалгасугай.
3. Авто зам, замын байгууламж ашигласны төлбөрт ногдуулсан албан татварын хувь хэмжээг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Н.Энхбат)-д үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх