A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМАГ СҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 05

Жавхлант

Хог хаягдлын үйлчилгээний хураамж, хог хаягдлыг ачих, түрэх үйлчилгээний үнэ тарифын хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль"-ийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Хог хаягдлын тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалын 1,2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг нэгдүгээр, хог хаягдлыг ачих, түрэх үйлчилгээний үнэ тарифын хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ, хог хаягдлыг ачих, түрэх үйлчилгээний үнэ тарифыг тогтоосон хэмжээний дагуу мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Лхагвадорж/-д даалгасугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Г.Амарбаясгалан/-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.БЯМБАЖАРГАЛ