- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар III/17
Цагаан-Уул сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Татварын ерөнхий газрын даргын 2024 оны А/20 дугаар тушаалаар батлагдсан Малын тоо толгойн албан татвар ногдуулах, төлөх, татвар төлөгчтэй харилцах журмын 3.5 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хурлаас ТОГТООХ нь:
1.Цагаан-Уул суманд цас их орж өвөлжилт, хаваржилт хүндэрч бод бог мал их хорогдсон, зуншлага муу хадлан тэжээл бэлтгэхэд хүндрэл тулгарч малчдын амьжиргааны түвшин эрс буурсан тул 2025 оны малын тоо толгойн албан татварын ногдлыг Тэмээ -250 төгрөг, Адуу-500 төгрөг, Үхэр-500 төгрөг, Хонь-150 төгрөг, Ямаа-200 төгрөг болгож тус тус тогтоосугай.
2.Уг шийдвэр гарсантай холбогдуулан өмнөх онуудын албан татвараа төлөөгүй айл өрхүүдээр бүрэн төлүүлж, 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан ногдолоо барагдуулж, малчин мал бүхий иргэдэд танилцуулж, тодорхой ажил зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (С.Гончигням), татварын улсын байцаагч (Д.Мөнхбат) нарт даалгасугай.
3.Энэхүү захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.
4.Тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА У.АВАРЗЭД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх