- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ- Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Баян аараг" ХХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 12
ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоол, "Баян аараг" ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 001 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Баян аараг" ХХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөсүгэй.
3.Батлагдсан тарифыг мөрдүүлж, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг халаалт, дулаанаар найдвартай ханган ажиллахыг "Баян аараг" ХХК-ний гүйцэтгэх захирал /Ч.Соном-Иш/-д даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга, орон тооны бус гишүүдэд тус тус үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 6 дугаар мөрөнд байх "Баян аараг" ХХК-ний үнэ тарифтай холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.ТҮВШИНБИЛЭГ
ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН М.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх