A

A

A

Бүлэг: 1979

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 402

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

  Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ журмыг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн "Журам батлах тухай" 54 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭН