A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГУРВАНСАЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 02

Суугаант

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.10, 35.1.14 дэх заалтууд, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсгийн 23.8.15 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг тэмээ-500 (Таван зуу)-н төгрөг, адуу-500 (Таван зуу)-н төгрөг, үхэр-500 (Таван зуу)-н төгрөг, хонь-300 (Гурван зуу)-н төгрөг, ямаа-400 (Дөрвөн зуу)-н төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.

2.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөж, 2025 оны татварын орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Б. Энхтуяа), татварын байцаагч (Д.Загдсүрэн) нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 44 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б. СОДНОМ