- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
ЗАВХАН АЙМГИЙН АСГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 39
Жавхлан
ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагынтухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын нийт нутаг дэвсгэрт оршин сууж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагууд, үйлдвэр үйлчилгээний газруудаас гарч байгаа ахуйн болон хуурай хог хаягдлын төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын төлбөр хураамжийг бүрэн төвлөрүүлж зориулалтын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (Ц.Ганхуяг), татварын улсын байцаагч (М.Батсайхан) нарт даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Жаргалсайхан)-д үүрэг болгосугай.
ДАРГА Л.БАЯРЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх