- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 23
Улаанбаатар хот
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 45 дугаар зүйлийн 45.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.6, 41.7, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 192, А/243 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус нэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх айл өрхийн хэрэглээнээс үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг нэгдүгээр, аж ахуйн нэгж, байгууллагаас үүссэн энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга (Д.Зоригт)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга (Ө.Сумъяабаатар)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хороо (Ю.Болормаа)-нд даалгасугай.
5.Тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 05/36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА П.ӨЛЗИЙНАРАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх