- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- 2026 ОНЫГ "БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 158
Улаанбаатар хот
2026 ОНЫГ "БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрдэм боловсролтой Монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласугай.
2."Боловсролыг дэмжих жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын Үндэсний зөвлөлд тус тус даалгасугай.
3.Боловсролыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4.Боловсролыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаяр, холбогдох санхүүжилтийг 2026 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал нарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
