A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 151

Улаанбаатар хот

ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН НЭГДСЭН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 15.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн орон нутгийн хамгаалалтын нэгдсэн сургуулийг хамтатган 2026 оны III улиралд 7 хоногийн хугацаатай зохион байгуулсугай.

2.Орон нутгийн хамгаалалтын нэгдсэн сургуульд энэ тогтоолын 1-д заасан аймгийн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн 348 иргэн, 90 даалгаваржуулсан галт зэвсэг, 30 нэгж техникийг татан оролцуулж, орон нутгийн хамгаалалтын нэгдсэн сургуулийг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2026 оны орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3.Орон нутгийн хамгаалалтын нэгдсэн сургуулийг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ