- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2025 оны 31 дүгээр тогтоол)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 155
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай" Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Ажлын байрны төлбөрөөс 2025 онд чөлөөлөгдөх аж ахуйн нэгж, байгууллага, гүйцэтгэх үйл ажиллагаа, гадаад ажилтны тоо"-нд доор дурдсан агуулгатай 53, 54 дэх заалт нэмсүгэй:
53. | "П К Саксена контрактор" ХХК | Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж байгаа "Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв байгуулах" төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх | 75 |
54. | Онцгой байдлын ерөнхий газар-Агаараас эрэн хайх, аврах нэгжийг чадавхжуулах төслийн нэгж | Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт Агаараас эрэн хайх, аврах нэгжийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлэх | 20 |
2.Мөн тогтоолын 1 дэх заалтын "52 аж ахуйн нэгж, байгууллагын 14737" гэснийг "54 аж ахуйн нэгж, байгууллагын 14952" гэж, мөн тогтоолын хавсралтын 31 дэх заалтын "Гадаад ажилтны тоо" баганын "252" гэснийг "372" гэж, мөн хавсралтын "Аж ахуйн нэгж, байгууллагын нэр" баганын "нийт" гэсэн хэсгийн "14737" гэснийг "14952" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх