- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр
Дугаар 08
Чоно гол
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаанаас ТОГТООХ нь.
1. Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөгдөх малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2. Эрх зүйн актыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдөж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Ч.Алдарбат)-д, малын тоо толгойд ногдуулсан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг Татварын улсын бацаагч (П.Одончимэг)-д нарт тус тус даалгасугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Урантуяа)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит 19 дүгээр хуралдааны 19/03 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Н.АРИУНТУНГАЛАГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх