A

A

A

Бүлэг: 1979

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар А/19

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг хүлээн авах журмыг 1 дүгээр, Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг хүлээн авахад шаардлагатай бичиг баримтын бүрдлийг 2 дугаар, Баяжуулах үйлдвэрийг хүлээн авахад шаардлагатай бичиг баримтын бүрдлийг 3 дугаар, Улсын комиссын актын загварыг 4 дүгээр, Улсын комиссын хурлын тэмдэглэлийн загварыг 5 дугаар, Улсын комиссын албан даалгаврын загварыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж, хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжийн уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг хүлээн авах талаар шийдвэр гаргах үүрэг бүхий Улсын комиссыг тухай бүр томилон ажиллуулахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Жавхланбаатар/-д даалгасугай.

3.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг хүлээн авах журмыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Геологи уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Д.Сагараадорж/-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/303 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.ТУВААН

/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан/