- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯНХУТАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 03 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 06
Баянхутаг сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн" 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, 20.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, "Малын тоо толгойн албан татварын тухай "хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 3-р хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Төсвийн тухай хуулийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг дарга /Д.Байгалмаа/-д, татварын орлого төвлөрүүлэлтэнд хяналт тавин ажиллаж, тайланг хагас бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнаж ажиллахыг татвар хураагч /С.Алимаа/-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо /Б.Алтангэрэл/-д үүрэг болгосугай.
4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 2023 оны 12 дугаар сарын 20 ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Д.ЦОЛМОН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх