- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НӨМРӨГ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ТОГТООХ ТУХАЙ
ЗАВХАН АЙМГИЙН НӨМРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 02
Хөдрөг
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 , Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварыг малын төрөл тус бүрээр дараах байдлаар тогтоож баталсугай.
|
д/д |
Малын тоо толгойн төрөл |
Ногдуулах татвар |
|
1 |
Адуу |
600 |
|
2 |
Үхэр |
400 |
|
3 |
Хонь |
400 |
|
4 |
Ямаа |
600 |
2.Татварыг хуулийн хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг татварын байцаагч /Д.Балжинням/-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /П.Бадамханд/-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 01 сарын 13 өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА З.БАЯРМАГНАЙ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх