- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Судалгааны ажлын хуулбарлалтыг шалгах журам/
БОЛОВСРОЛЫН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар А/55
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Дээд боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Судалгааны ажлын хуулбарлалтыг шалгах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү журмыг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхийг өмчийн хэлбэр үл харгалзан дээд боловсролын сургалтын байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагын ректор, захирал нарт үүрэг болгосугай.
3.Журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр Үндэсний шинжлэх ухаан, технологийн сантай хамтран ажиллахыг Дээд боловсролын бодлогын газар (Ж.Ариунболд), Цахим боловсролын газар (Т.Бат-Эрдэнэ)-т тус тус даалгасугай.
4.Тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны "Журам батлах тухай" А/332 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.
САЙД П.НАРАНБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх