- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2024 оны 185 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 154
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Бүтээн байгуулалтын төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 185 дугаар тогтоолын 1 дэх заалтын ""Зэс боловсруулах цогцолбор" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг" гэсний дараа ""Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр" гэж нэмж, мөн тогтоолын 3 дахь заалтын "дүрэм, бүтэц, орон тооны хязгаар, төсвийг баталж," гэснийг "дүрмийг баталж," гэж өөрчилсүгэй.
2."Бүтээн байгуулалтын төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх