A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 126

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 39.3, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам"-д доор дурдсан агуулгатай дараах заалтыг нэмсүгэй:

1/"1.6.4."тамга, тэмдэг" гэж эрх бүхий албан тушаалтны гарын үсгийн болон хууль ёсны баримт бичгийн хүчинтэй байдлын баталгааг."

2/"3.31.Цахим гарын үсгийн тухай хуулийн 6.5-д заасны дагуу төрийн байгууллага, албан тушаалтан болон нийтийн эрх зүйн этгээд нь цахим тамгагүй бол тоон гарын үсгийг хэрэглэж болох бөгөөд цахим тамга, тоон гарын үсгийн дардас нь түүний хүчинтэй эсэхийг шалгах боломжтой хоёр хэмжээст код (4.0х4.0 см хэмжээтэй холбогдох өгөгдөл агуулсан) бүхий харагдах хэлбэртэй байна."

3/"5.21.Хэвлэмэл хуудас нь нэр төрлөөсөө үл хамааран цаасан суурьтай болон цахим хэлбэртэй байна."

4/"5.22.Энэ журмын 5.9-5.12-т заасан цаасан суурьтай болон цахим хэвлэмэл хуудасны эх загварыг архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч тоон гарын үсгээр баталгаажуулна."

2.Мөн журмын 1.2 дахь заалтын "төрөлтэй" гэсний дараа ", биет болон цахим хэлбэртэй" гэж, 2.1 дэх заалтын " үйл ажиллагаандаа" гэсний дараа "биет болон цахим" гэж, 3.1 дэх заалтын "этгээдийн" гэсний дараа "биет" гэж, 3.1.1 дэх дэд заалтын "хаш тамга," гэсний дараа "Монгол Улсын Их Хурал," гэж, 3.12 дахь заалтад "Биет болон цахим тамга, тэмдгийн хяналтын дугаар ижил байна." гэсэн 2 дахь өгүүлбэр, 4.1 дэх заалтын "Улсын Их Хурлын хаш тамгыг" гэсний өмнө "Монгол" гэж, 5.9, 5.10, 5.11, 5.12 дахь заалтын "байгууллагуудын" гэсний дараа "цаасан суурьтай болон цахим" гэж, 5.9, 5.10, 5.11 дэх заалтын "баталгаажуулан," гэсний дараа "ашиглах," гэж, 6.4 дэх заалтын "хэрэглэх" гэсний дараа ", хадгалах, хамгаалах, ашиглах" гэж тус тус нэмсүгэй.

3.Мөн журмын 5.18, 6.15 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/"5.18.Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч хүсэлт, захиалгыг хүлээн авч, мэдээлэл бүрэн, зөв эсэхийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хянан баталгаажуулж, хэвлэмэл хуудасны бүртгэл, мэдээллийн сан үүсгэнэ."

2/"6.15.Улсын бүртгэлийн байгууллага нь хураан авсан тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох бөгөөд алдагдсан, гээгдсэн, олдсон тамга, тэмдгийн бүртгэл мэдээллийн сан үүсгэж, лавлагаа олгоно. Энэ журмын 2.1.1-2.1.13-т заасан төрийн байгууллага, албан тушаалтны хүчингүй болгож, хураасан тамга, тэмдгийг холбогдох төрийн архивд бүртгэлийн хамт акт үйлдэн, хүлээлгэж өгнө."

4.Мөн журмын 2.9 дэх заалтын "… журмын 4.1-д" гэснийг "журамд" гэж, 3.11 дэх заалтын "баримт, материалыг" гэснийг "баримт бичгийг" гэж, 5.4 дэх заалтын "17 мм" гэснийг "21 мм" гэж тус тус өөрчилсүгэй.

5.Мөн журмын 3.1.2 дахь дэд заалтын "Монгол Улсын Их Хурал," гэснийг, 3.11 дэх заалтын "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 2.1.4-т заасны дагуу" гэснийг, 6.3 дахь заалтын "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 2.1.2-т заасны дагуу" гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ