A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГОВЬ-УГТААЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 15

Хажуу шинэ ус

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нэг малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг дараах байдлаар тогтоосугай. Үүнд:

- Хонь 400 төгрөг

- Ямаа 500 төгрөг

- Үхэр – 1500 төгрөг

- Адуу -1500 төгрөг

- Тэмээ – 1500 төгрөг

2.Малын тоо толгойн албан татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга (Б.Доржсүмбэр)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж Хуул зүйн дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэхийг сумын Засаг дарга ( Б.Доржсүмбэр)-т даалгасугай.

4.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА   Г.БАТЧУЛУУН