- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДУНДГОВЬ АЙМГИЙН ГОВЬ-УГТААЛ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ДУНДГОВЬ АЙМГИЙН ГОВЬ-УГТААЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 02
Хажуу шинэ ус
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтууд, Хог хаягдалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь :
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг нэг дүгээр, Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёр дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Хог хаягдалын үйлчилгээний хураамжийг иргэд, олон нийт, аж ахуй нэгж байгууллагуудад сурталчилж, таниулах, хураажийн орлогыг бүрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Доржсүмбэр)-д даалгасугай.
3.Тус тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 57 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.
ДАРГА Г.БАТЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх